Гадаадад буй иргэд НД төлнө

Хуучирсан мэдээ: 2015.08.26-нд нийтлэгдсэн

Гадаадад буй иргэд НД төлнө

Гадаадад буй иргэд НД төлнө

Монгол Улстай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээргүй орнуудад оршин сууж буй монголчуудыг нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хамруулах боломжтой болох гэнэ. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийг шилжүүлэх, дамжуулан хүлээн авах үйлчилгээг цахимаар хийх ажлыг Нийгмийн даатгалын ерөнхий газраас зохион байгуулж эхэлсэн байна. Одоогоор энэхүү программыг боловсруулж хэрэгжүүлж эхлэхэд бэлэн болж байгаа аж.

Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэд эх орондоо эргэн ирэх нийгмийн баталгаагаа хангах зорилгоор сайн дурын даатгалд хамрагдах сонирхолтой байдаг. Гэвч нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх боломжгүй, өөрийгөө төлөөлсөн хэн нэгнээр шимтгэл төлөх явцад хугацаа хоцроох, тасалдуулах, шимтгэл төлөх хувь хэмжээг өөрсдийн дураар бууруулах гэх мэт асуудал үүсдэг. Иймээс тухайн иргэн сайн дурын даатгалын гэрээг цахимаар хийж, шимтгэлээ цахимаар төлөх боломжтой болсоноор асуудал цэгцэрч, сайн дураар даатгуулагчдын тоо ч өсөх юм байна.

Д.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж