Барак Обама Бахрейны хунтайжтай уулзав

Хуучирсан мэдээ: 2011.06.09-нд нийтлэгдсэн

Барак Обама Бахрейны хунтайжтай уулзав

Бахрейны угсаа залгамжлах хунтайж Салман АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзах үеэр тус улсад үүсээд буй улс төрийн хямралыг арилгахад дэмжлэг хүсчээ. Египет Тунисаас эхэлсэн Арабын ертөнцийн хувьсгалын нөлөөгөөр стратегийн чухал байрлал бүхий арлын вант улс Бахрейнд эрх баригчдын эсрэг бослого хөдөлгөөн дэгдсэн юм. Бахрейн нь суннитын урсгалын төлөөлөгчид засгийн эрх барьдаг лалын шиитийн урсгал ард иргэдийн дунд дэлгэрсэн улс юм. Бахрейны арлын вант улсад АНУ-ын тэнгисийн цэргийн 5-р флот байрладаг учраас АНУ-д тус арлын тогтвортой байдал маш чухал. 

“Ерөнхийлөгч Обама Бахрейны  асуудлаар хунтайжтай маш нухацтай яриа өрнүүлж, АНУ-ын зүгээс дэмжихээ илэрхийлсэн” гэж Цагаан ордны төлөөлөгч мэдээлжээ. Барак Обама Бахрейны хаан Хамадын ирэх долдугаар сард эхлүүлэх өөрчлөл байгуулалтын  үндэсний хэлэлцүүлгийг дэмжсэн байна.

Барак Обама "Бахрейны тогтвортой байдал ард иргэдийн үг хэлэх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хүндлэхээс эхэлнэ. Өөрчлөл байгуулалтын үйл явц энэ бүхний үр дүнтэй салшгүй холбоотой” гэж онцолсон байна.

Бахрейн ирэх долдугаар сард өөрчлөн байгуулалтын үндэсний хэлэлцүүлэг явуулах гэж буй бөгөөд улс төрийн тэргүүлэх хоёр нам уг үйл явдлыг дэмжсэн байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж