16 хүртэлх насны шатарчдын Дэлхийн олимпиад манай улсад энэ сарын 19-ний өдөр эхэлсэн билээ. Олимпиадад 20 улсын 35 баг 10 тавилд өрсөлдөж байна. Дөрвөн өргийн дараах байдлаар Унгарын баг дөрвөн хожил, найман оноотой тэргүүлж, Энэтхэг, ОХУ долоо, Иран, Узбекстаны багууд зургаан оноотой удаалж явна.
Тэмцээнд Монголоос 10 баг оролцож байгаагаас "Завхан" баг гурван хожил, нэг хожигдол, зургаан оноотой хошуучлагчдын хоёрдугаар эгнээнд явж байна. Тэмцээн энэ сарын 29-ний өдөр өндөрлөнө.
Дашрамд дурьдахад, Тэмцээнийг үзэж сонирхохоор Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч К.Илюмжинов Монголд иржээ. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа Монголд шатрын ордон барьж өгөх амлалт нь хэвээрээ байгаа гээд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлтэй уулзаж, шатрын ордон барих газар хүсэх бодолтой хэмээн өгүүлсэн байсан юм.