Cогтууруулах ундааны стандарт хэмжээ гэж бий

Хуучирсан мэдээ: 2015.08.25-нд нийтлэгдсэн

Cогтууруулах ундааны стандарт хэмжээ гэж бий

Монгол улсын нэг иргэнд 23 литр согтууруулах ундаа ногддог гэх судалгааны үр дүнг НЭМХ, ДЭМБ-аас гаргажээ. Өөрөөр хэлбэл, таван эрэгтэй тутмын нэг нь, 10 эмэгтэй тутмын нэг нь архи хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн үг. Энэ нь Монгол Улсад архины хэтрүүлэн хэрэглэлт өндөр түвшинд хүрснийг илтгэнэ хэмээн эрүүл мэндийн салбарынхан ярьж байна. НЭМХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан П.Ундармаа ингэж ярилаа.  

Нэг удаа хэрэглэх согтууруулах ундааны стандарт хэмжээ гэж бий. Үүнд 250 мл шар айраг, 100 мл дарс, 60 мл ликёр, 25 мл архи ордог. Үүнийг бүхэлд нь нэг стандартр уулт гэж үздэг. Ингээд эрэгтэйчүүдийн хувьд гурав, эмэгтэйчүүд хоёр стандарт хэмжээг уувал хэвийн хэрэглээ гэж үздэг. Гэтэл энэ хэмжээ өнөөдөр Монголд 10 болж нэмэгджээ.

Өрхийн эмч нарын хэлж буйгаар ажилгүй, гэртээ суудаг, цаг зав ихтэй, дээрээс нь сэтгэлзүйн хувьд тогтворгүй, сэтгэл санаагаар амархан унадаг залуус архинд донтох нь их байдаг. Гол нь өрхийн эмч нар тэр бүгдэд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, архины хор нөлөөнөөс сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ авдаг байна. Гэвч архидалтын хэмжээ өндөр байгаа энэ үед өрхийн эмнэлэг, эмч нарын ачаалал нэмэгдсээр байгаа талаар тэд ярьж байна. Өрхийн эмч Б.Будсүрэн, Т.Нямжав, Б.Хандмаа нар ингэж ярилаа.

Нэг хороонд дунджаар 4-8 мянган өрх бий. Гэтэл тухайн хороонд 1-2 өрхийн эмч, нийгмийн ажилтан л ажилладаг. Ийм нөхцөлд иргэдэд хүрч үйлчлэх боломж, нөхцөл тааруу байдаг гэв. Уг нь эмнэлгийн анхан шатны нэгж болох өрхийн эмч нар архины хор нөлөөнөөс сэргийлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх үйл ажиллагааг эрчимтэй хийх ёстой аж. Гэвч архидалт газар авсан, өрхийн эмч нарын ачаалал ихтэй энэ үед олон хүндрэл гардаг хэмээн тэд ярилаа.

НЭМХ, ДЭМБ-аас хүн амын дундах архидалтын судалгааг 2005, 2009, 2013 онуудад хийжээ. Архины хэрэглээний үзүүлэлт тухай бүрт өндөр гарсаар байгаа аж.

БЭЛТГЭСЭН: Б.ЗАЯА, Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж