Олон улсын зарим байгууллагын судалгаагаар Монгол улс дампуурах магадлалтай 14 улсын эхний 8-т Мозамбикийн өмнө жагсаж явна. Хариуцлагын хямрал, улс төрийн хямрал, эдийн засгийн хямрал, тогтолцооны хямрал нь Грекийн араас Монгол улсыг дампуурал руу чирсээр байна. Дээр нь шудрага ёсны хямрал Монголд нүүрлэжээ. Украин шиг болчихвий гэсэн айдас өөрийн эрхгүй төрөх боллоо.
Монгол түмний зуны амралтын ид үеэр УИХ-ын ээлжит бус чуулган хаалттай хуралдаж, Өршөөлийн хууль батлагдав. Алдаж эндсэн иргэндээ төр өршөөлөө үзүүлэх нь төрийн долоон эрдэнэ болсон нинжин өгөөмөр бодлогын илрэл, тогтсон жишиг. Гэтэл Өршөөлийн хуулийн дундуур авлига албан тушаалын хэргийг “чоно борооноор” гэгчээр шургуулсан нь олон нийтийн дургүйцлийг хүргээд зогсохгүй Улсын Ерөнхийлөгчийг хориг тавихад хүргэлээ. Харин улс төрийн зодооны хөлд өршөөл ч сураггүй, тавьсан хориг ч сураггүй, хориг хэлэлцэх УИХ-ын чуулган ч сураггүй. Олон түмэн нарнаас, нарснаас чих тавьж сууна. Олон нийтийн сүлжээгээр хоригтой холбогдуулан шудрага ёсны талаар халуун маргаан л өрнөж байна.
1. Ер нь нийгэмд шударга тал нь илүү байна уу, шударга бус тал нь давамгайлж байна уу?
ШудрагаёсыгхангахньМонгол УлсынҮндсэнхуулийнсуурь үндсэнзарчим. Монгол хүн бүрийн хүсэл. Платон “Диалоги” зохиолдоо “Шудрага ёс бол оюун санаагаа илбэн тохинуулах, эмхлэн журамлах чадвар, өөрийн нэр төр алдар хүндийг хүндэтгэх, өөртөө шудрага гэж үзсэн зүйлээ сонгох, хуульд амьдралаа захируулах чадвар, нийтээр тэгш эрхтэй амьдрах, хуулийн өмнө гэм буруугаа хүлээх чадвар “ гэж тодорхойлжээ.
Өнөөдөр нийгэмд тэгш эрх шудрага ёсыг үгүйлж байна. Сант Марал сангийн “улс төрийн барометер”судалгаагаар Монголын нийгэм эрүүл шудрага байгаа гэдэгт 4 хүний 3 нь эргэлзэж байгаагаа илэрхийлж, нийгэмд шудрага тал нь илүү байна гэж ердөө 4-хөн хувь нь хариулжээ. Хүснэгт. 1
Ерөнхийдөө нийгэмд шударга тал нь илүү байна уу, шударга бус тал нь давамгайлж байна уу? | |||
Хөдөө | Улаанбаатар | Нийт | |
Шударга нь илүү байна | 4.7 | 2.6 | 3.8 |
Шударга бус нь илүү байна | 71.3 | 78.2 | 74.2 |
Тохиолдлоор: Заримдаа шударга нь, заримдаа шударга бус нь | 19.9 | 16.2 | 18.3 |
ХҮСНЭГТ 1. Сант Маралсан. Улс төрийн барометер №14(48), 2015 он 4 сар |
Шудрага ёсыг сахиулах, хангах ёстой төрийн байгууллага нь Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Хууль шүүхийн байгууллага, Улс төрийн намууд, Иргэний нийгэм. Харин тэдэнд итгэх итгэл харьцангуй суларчээ.Хүснэгт-2 Төрд итгэх итгэл, шудрага ёс алдагдвал нийгэм эмх замбараагүй болж хувьсгал гардаг гэдэг.
Улс төрийн тогтолцооны байгууллагуудад итгэдэг эсэх | ||||||
Ерөнхийлөгч | УИХ | Хуулийн байгууллагууд | Төрийн захиргаа | Улс төрийн намууд | Иргэний нийгэм | |
Их итгэдэг | 12.5 | 7.9 | 11.5 | 20.9 | 3.9 | 11.8 |
Итгэдэг | 27.8 | 24.3 | 32.3 | 43.3 | 21.1 | 39.4 |
Бараг итгэдэггүй | 26.8 | 31.6 | 27.2 | 23.5 | 30.6 | 22.5 |
Огт итгэдэггүй | 28.0 | 30.1 | 22.8 | 10.3 | 36.5 | 17.8 |
Итгэдэггүй | 54.8 | 61.7 | 50.0 | 33.8 | 67.1 | 40.3 |
Хүснэгт -2 /Эх сурвалж: Сант Марал сан. Улстөрийн барометер No14(48), 2015 он 4 сар |
Гэтэл даарин дээр давс гэгчээр энэ ороо бусгаа цаг үед УИХ авлига албан тушаалын хэргийг өршөөсөн хууль баталсанаар эргэлзэж тээнэгэлзсэн ард түмэн хэнд итгэж, үнэмших учраа олохоо болилоо.
2. Өршөөлийн хууль ба өр зээл холбоотой юу?
Монгол улсын гадааднийт өр 20,8 тэрбум долларт хүрлээ. Үүнд Чингис бондын 1,5 тэрбум доллар, Самурай бондын 30 тэрбум иен, Төв банкны юаны своп 1,9 тэрбум доллар зэрэг 5 гаруй тэрбум долларын гадаад өр, Хөгжлийн банкны гадаад өр зээл болон дотоод хөтөлбөрүүд, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн 4 их наяд төгрөг болон бусад том төслүүдийн зарцуулалт, олон тэрбумын ашиглалт одоо хэр нь тодорхойгүй, ил тод бус, хөндлөнгийн хяналт, аудит хийгдсэнгүй.Ард түмэндээ тайлагнахгүй байгаа нь нийгэмд хардлага сэрдлэг төрүүлсээр байна. Үнэн хэрэгтээ Өршөөлийн хуульд эдгээр зарцуулалттай холбоотой хэргийг хамруулахаар тусгасан нь нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэж болзошгүй үндсийг тавилаа. Харин энэ онд Монгол улс 996 сая долларын гадаад өр төлөх үүрэгтэй бол 2016, 2017 онд нийт 4 тэрбум гаруй доллар төлөх ёстой.
Дотоодын нийт бүтээгдхүүний 90 гаруй хувьтай тэнцэх хэмжээний өр, зээл хөрөнгийн ашиглалт зарцуулалт ил тод бус байхад өршөөлийн хуульд авлига, албан тушаалын гэмт хэргийг хамруулахыг нийгэм даяараа эсэргүүцэж байна.
3. Авлигын эсрэг нэгдэхийн учир
Шудрага ёсны нөгөө тал нь хариуцлагын эрх зүй юм. “Шудрага ёс” гэдэг нэр томьёо нь “Justita”гэх латин үгнээс гаралтай бөгөөд эрх зүйд нийцүүлэн хэрэг маргааныг шудрагаар шийдвэрлэж хариуцлага тооцох эрх зүй гэж тайлбарласан байдаг.
Шудрага ёсны үнэлэмж дордсон, төрд итгэх итгэл үгүй болсон энэ цаг үед хариуцлагын чанд тогтолцоог нэвтрүүлэхнь нийгмийн хэрэгцээ шаардлага болж байна.Үүний тулдулс төрийн нам бүлэглэл хамааралгүйхариуцлагатай засаглалын төлөө нэгдэж эвсэх шаардлагатай байна. Улс орон, ард түмнийхээ эрх ашгийг хамгаалж “Авлигын эсрэг сайн засаглал”-ын төлөө эвсэн нэгдэхийг МАН, АН, ИЗНН, МАХН, МҮАН, улс төрийн намын гишүүдэд, НАМЗХ, АЗХ-ы залуучуудад уриалж байна.
Бид Ерөнхийлөгчөөсөө эхлээд Төрийн өндөр албан тушаалтнууд хөрөнгө орлогоо үнэн бодитоор, нээлттэй шалгуулж, ард түмэндээ ил тод болгохыг уриалж байна. Бид Шударга ёсыг хэрэгжүүлж байж нэр хүнд, итгэлцэлээ алдсан төр улс минь хүчирхэгжинэ. Миний бие ч гэсэн өнгөрсөн хугацаанд төрийн алба хашиж байх үедээ болон одоогийн хөрөнгө орлогоо Авлигатай тэмцэх газар хандан шалгуулж үр дүнгээ олон нийтэд зарлаж мэдэгдэх болно.
“Авлига Монголын шинэ ардчилалыг доройтуулж, тусгаар тогтнолыг сулруулж байна. Нийгмийн шудрага ёсны суурь баганыг авлига ганхуулдаг” гэж Стэнфордын Их сургуулийн нэрт эрдэмтэн Ларри Даймонд энэ оны 5-р сард бидний зохион байгуулсан “Үндсэн хууль ба зөвлөлдөх ардчилал” хурлын “Ардчилалын ухралт ба Хэвтээ хариуцлагын тогтолцоо” илтгэлдээ онцлон хэлж байсан юм. Тэрбээр авлигатай тэмцэх, шудрага ёсыг хангах орчин үеийн хамгийн үр дүнтэй ардчилсан арга бол хэвтээ хариуцлагын тогтолцоо болох талаар илтгэсэн юм. Авилгын эсрэг сайн засаглалыг хангахын төлөө эсвэл байгуулж, хэвтээ хариуцлагын тогтолцоог бүрдүүлж чадвал шудрага ёс бэхжинэ.
4. Нийгмийн шудрага ёс ба хариуцлага. Авилгагүй ардчилалын төлөө нэгдэхийн учир
Хариуцлагын босоо тогтолцоо Монгол улсад үр дүнтэй хэрэгжихгүй байгаа учир улс төрөөс тусгаарлагдсан, сайтар томьёологдсон, төрийн байгуулалтын хэвтээ хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Иймд хариуцлагын хэвтээ тогтолцоог бий болгож иргэний нийгмийн хяналт хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл, ардын хүчинд тулгуурласан хэвтээ хариуцлагын тогтолцоог бүрдүүлнэ гэсэн үг.
Хөндлөн буюу хэвтээ хариуцлагын тогтолцоо нь Парламентын хяналтын хороо, АТГ, Прокурор, Шүүх, Цагдаа, Үндсэн хуулийн цэц, Хүний эрхийн комисс, Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдын холбоо, Мэргэжлийн хяналтын байгуулагуудын эрх мэдлийг өргөжүүлж, харилцан хяналт тавих хариуцлага тооцох механизм юм.Үүнийгхөндлөн буюу хэвтээ хариуцлагын тогтолцоо гэдэг.Хэвтээхариуцлагынтогтолцоо нь төрийн байгууллагууд авлига, эрх мэдлээ урвуулан ашиглах явдлыг залруулах, шийтгэх, илрүүлэх, зогсоох ажиллагааг хэрэгжүүлэхдээ нэг нь нөгөөгийнхөө ажил хэргийг харилцан хянах, тайлагнах үүрэг хүлээдэг. Тухайлбал АТГ, Парламентын хянан шалгах хороо, ҮндэснийАудитынгазар, Прокурор, Шүүх, Сонгуулийн Ерөнхий Хороо, Хүний эрхийн комисс, Төв банк, Эдийнзасаг, санхүүгийн зохицуулахгазар, агентлагууд нэг нь нөгөөгөө хянах тайлагнах мэдэгдэх, хариуцлага тооцох, харилцан нягт уялдсан хяналт албадлагын хэвтээ тогтолцоог бүрдүүлж улс төрөөс хараат бус байдлыг бий болгодог.
Хуучин социалист орнуудаас Эстони, Литви, Латви,Польш, Румын, АзиасХонгконг, Сингапур улс авлигатай хийсэн тэмцэлд хамгийн их дэвшил гаргасан.Учир нь эдгээр улсууд биедаасан, хүчирхэг институцийг бий болгож, хууль эрхзүйн орчноо хөндлөн хяналтын зарчмаар өөрчлөн шинэчилж чадсан юм.
Авлигынгэмт хэрэг хийсэн бол хэн ч бай,албантушаал, намынхарьяалал, танил тал үл хамааран зөвхөн хуулинд захирагдах ёстой. Хууль бүх хүнд эрх тэгш, шударга үйлчлэх ёстой. Хууль бүхнээс дээгүүр байх зарчим хэрэгжиж байж Төрийн дархлаа хамгаалагдана. Төрдөө итгэх ард түмний итгэл сэргэнэ. Төр хүчирхэг байж улс орон хөгжинө.
Энэ санаачлагыг үндэслэн “Авилгагүй ардчилалын төлөө Ардын хүч” эвсэлд нэгдэхийг уриалж байна. Бид нам, улстөр, иргэний нийгэм хамааралгүй нэгдэж байж, Монгол улсыг авлига хэмээх хорт хавдараас ангижруулж, шудрага нийгмийг байгуулж чадна. Бид нэг эх оронтой нэг монгол. Нэг монгол нэг зүгт нэгдэж байж улс орноо хөгжүүлнэ.
Г.ЗАНДАНШАТАР
Гадаад харилцааны сайд асан судлаач