KFC түргэн хоолны сүлжээ уг нь бол олон улсын стандартыг Монголд оруулж ирсэн байлтай. Гэтэл тус сүлжээ рестораны Сүхбаатар дүүргийн “Выставка” худалдааны төвийн урьд байрлах салбар ресторанаар үйлчлүүлж байсан төрийн байгууллагад хариуцлагатай албан тушаал хашдаг эмэгтэй охины хамтаар сууж байхад сэтгүүл зардаг хүүхдүүд идэж байсан хоол болон 1.600.000 төгрөгийн үнэтэй IPHONE GOLD гар утсыг нь дээрэмдэн авсан байна. Утсан дээр нь ажлын чухал материалууд, контактууд байсанд үнэхээр харамсаж байна гэжээ.
Дээрэм хийсэн хүүхдүүд эхний удаа сэтгүүл ав хэмээн тус эмэгтэй рүү нилээн дайрсан бөгөөд тус эмэгтэй тэдэнд хандан та нар хөдөлмөр хийж амьдар бусдыг ингэж сүрдүүлж болохгүй гэж хэлээд удаагүй байтал 10 гаруй минутын дараа 2 спорт хувцастай өндөр нуруутай хүүхдүүд орж ирэн, идэж байсан хоол руу нь гараа дүрэн, сэтгүүл барьсан нэг хүү гар утсыг нь аваад гараад явсан байна. Тус эмэгтэйн цүнхэнд нь тодорхой хэмжээний мөнгө байсан тул цүнх болон бусад зүйлээ анхаараад тэнд юу болсныг ойлгоогүй, ийм зүйлд өмнө нь өртөж байгаагүй гэж ярьсан байна. Эмэгтэйн охин нь хүүхдүүд хоол руу нь дайхах үеэр айж гүйсэн бөгөөд тус эмэгтэй сандарч тэвдэн утсыг нь авч гарсныг мэдэн цагдаад дуудлага өгсөн байна.
Олон улсын сүлжээ хоолны газар нь мөнгөө төлсөн үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй орчинд үйлчлүүлэх эрхийг анхааралгүй ирсэнд хоолоо дээрэмдүүлж гар утсаа алдсан эмэгтэй ярьж байв. Мөн энэ мэт үйлдэл тус хоолны газарт байнга болдог гэж цагдаагийн болон рестораны ажилтнууд хэлсэн байна.
Эмэгтэйн ярьснаар цагдаагийн байгууллагынхан хариуцлагатай ажиллаж, иргэний дуудлагаар түргэн шуурхай ирсэн. Төрийн цагдаагийн буруу байхгүй, тэд иргэдийнхээ төлөө ажилладаг юм байна. Харин KFC сүлжээний газар үнэхээр хариуцлагагүй энэ үйлдэл нь удаа дараа давтагдаж олон удаа гарч байхад өдийг хүртэл арга хэмжээ аваагүй, иргэдийн мөнгийг авч зөвхөн ашгийн төлөө ажилладаг нийгмийн хариуцлагагүй байгууллага гэж ярьсан бөгөөд энэхүү бичлэгийг иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэж байна.