ВИДЕО: Г.Болдбаатарын барилдааны бичлэгүүдээс хүргэж байна

Хуучирсан мэдээ: 2015.08.25-нд нийтлэгдсэн

ВИДЕО: Г.Болдбаатарын барилдааны бичлэгүүдээс хүргэж байна

Казахстаны Астана хотноо жүдо бөхийн ДАШТ өчигдөр эхэллээ. Энэ сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжлэх Дэлхийн аваргад 137 орны эрэгтэй 495, эмэгтэй 328 жүдоч дунд Монголын 21 тамирчин багтаж буй. Тэдний гурав нь багийн барилдаанд оролцох юм.

Дэлхийн аваргын эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн аваргууд тодорсон юм. Манай жүдочдоос дэлхийн аварга Г.Болдбаатар шагналт V байрт орсон бол бусад жүдочид гуравдугаар тойрогт ялагдсан билээ.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д 60 бөх барилдсанаас дэлхийн аварга Г.Болдбаатар “А” хэсгийг тэргүүлсэн. Тэрээр эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Туркийн Бекир Озлуг юүко үнэлгээгээр, улмаар Изриалын бөх Аршански Артиомыг хоёр торгуулиар ялж, шөвгийн наймд шалгараад байсан. Г.Болдбаатар зооны аваргын төлөө Бразилын Фелипе Китадайг цэвэр ялж,мөнгөн медалийн төлөө дэвжээний эзэн орны бөх Рустав Ибраевтай барилдсан ч юүко үнэлгээгээгээр хожигдсон. Манай бөх дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө БНСУ-ын Ким Вон Жинтой хүч үзсэн ч юүко үнэлгээ алдан шагналт V байрт орлоо.

Манай бөхийг ялсан Рустав Ибраев нутгийн бөх Елдос Сметовтой аваргын төлөө барилдсан ч ялагдсан юм.

Энэ өдөр барилдсан манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 19 настай залуу бөх Ц.Цогтбаатар Швейцарийн жүдоч Людовик Чаммартин, Чехийн Павел Петриков нарыг цэвэр хожсон ч БНСУ-ын Ким Вон Жинг барсангүй. Ким Вон Жингийн хувьд Казахтаны татамид манай хоёр бөхийг хожиж, дэлхийн аваргын хос медальтан боллоо.

Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан дэлхийн аварга М.Уранцэцэг эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт БНХАУ-ын Шие Шишиг цэвэр ялсан ч Японы Харуна Асамид торгуулиар хожигдсон.

Энэ жинд Казахстаны нэрийн өмнөөс барилдсан ОУХМ Г.Отгонцэцэг эхний тойрогт БНСУ-ын бөх Жон Бок Кёнтой барилдаж, цаг сунгасны эцэст юүко үнэлгээгээр дийлдэн, тэмцээнээ өндөрлүүлсэн.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж