Суурь боловсролын цөм хөтөлбөрийн сургалт Өмнөговь аймагт боллоо

Хуучирсан мэдээ: 2015.08.24-нд нийтлэгдсэн

Суурь боловсролын цөм хөтөлбөрийн сургалт Өмнөговь аймагт боллоо

Орон нутаг сумдаас ирсэн 400 орчим багш, удирдах ажилтан оролцсон тус сургалтын нээлтэд аймгийн засаг даргын орлогч н.Нацагдорж,  БСГ-ын дарга Д.Баасанхүү нар оролцож багш нарт амжилт хүсчээ. Энэ үеэр БСГ-ын дарга Д.Баасанхүү “Өнгөрсөн хичээлийн жилийн эхэнд бид нэгэн завинд сууж бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлсний адил суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэх болно” гэдгийг онцолсон байна.

Багш нар суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр, сургалтыг дэмжих үйл ажиллагааны цагийн хөтөлбөрийг уншиж судлан, зорилго, зорилт, агуулга болон арга зүй, эзэмших чадварын талаар нэгдсэн ойлголттой боллоо.

Эх сурвалж: www.meds.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж