Хуучирсан мэдээ: 2015.08.24-нд нийтлэгдсэн

АН-ын ГЗ хуралдана

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр 15.00 цагт хуралдахаар тов зарлажээ. Тус намын Гүйцэтгэх зөвлөлөөр ЗГ-ын бүтцийн асуудлыг ярилцах юм байна. МАН-ын огцорсон зургаан сайдыг “Шударга ёс” эвсэл болон АН гурав, гурваар нь хувааж авсан ч Ардчилсан нам одоо болтол сайд нарынхаа нэрсийг тодруулж чадахгүй байгаа аж. Учир нь, З.Энхболдын санал болгосон УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Г.Баярсайхан, Н.Батбаяр нартай Ерөнхий сайд хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ бүлгийн хуралдааныхаа үеэр хэлсэн бол Ч.Сайханбилэгийн санал болгосон нэрийг АН-ын дарга хүлээж аваагүй гэнэ. Тиймээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс мэдүүлсэн нөхөн томилогдох зургаан сайдын асуудлыг тус хурлаар батламжлаад УИХ-д өргөн барих эрхийг нь өгөх бололтой.

О.САР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж