Монгол Улсын Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавьсан. Тиймээс Ерөнхийлөгчийн хориг болон Засгийн газрын бүтцийн асуудлаар ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулна гэж УИХ-ын дарга З.Энхболд хэлж байсан билээ. Гэвч, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахгүйгээр аравдугаар сарын 1-нд нээлтээ хийх намрын чуулганаар дээрх асуудлуудыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна. Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өнөөдөр Засгийн газрын хуралдааны мэдээллийн төвд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, зургаан сайдын асуудлыг аравдугаар сарын 1-нд нээлтээ хийх намрын чуулганд өргөн барихаар болсныг дуулгав. Шалтгаан нь "ургац хураалт, хичээлийн шинэ жил, өвөлжилтийн бэлтгэл ажил гээд цаг хугацаа хүлээхгүй ажил их байгтай"-тай холбоотой гэдгийг онцоллоо.
Г.ХОРОЛ