Хятад тэтгэврийн сандаа гар дүрнэ

Хуучирсан мэдээ: 2015.08.24-нд нийтлэгдсэн

Хятад тэтгэврийн сандаа гар дүрнэ

Хятад хөрөнгийн зах зээлээ дэмжих зорилгоор тэтгэврийн сангаас мөнгө гаргахаар төлөвлөж байгааг “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Хятадын албаныхны батлахаар зэхэж буй шинэ журамд тэтгэврийн сан нь төвлөрүүлсэн хөрөнгөнийхөө 30 хүртэлх хувийг дотоодын хувьцаануудад хөрөнгө оруулах болсон аж.

Хятадын тэтгэврийн гол санд 3.5 их наяд юань мөнгө төвлөрүүлсэн байдаг хэмээн “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Ийнхүү Хятадын засгийн газар хөрөнгийн зах зээл дэх хувьцааны ханш уналтыг зогсоохын тулд анх удаа тэтгэврийн сандаа гар хүрэхээр болжээ.

Хятадын хувьцаануудын ханш өнгөрсөн зургадугаар сарын дунд үеэс хойш 30 гаруй хувиар унаад байгаа аж. Үүний зэрэгцээ энэ наймдугаар сарын эхээр Хятадын төв банк экспортыг нэмэгдүүлэх зорилгоор юанийн ханшийг буулгах арга хэмжээ авчээ. Санхүүгийн жилийн хоёрдугаар хагаст Хятадын эдийн засаг долоон хувийн өсөлттэй гарсан нь зургаан жилийн доторх хамгийн доод үзүүлэлт аж.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж