Европын орнуудад зэвсэгт халдлага ихээр гарч, гэм зэвгүй энгийн иргэд өртөн амиа алдах нь ихсэх болсон. Үүнтэй холбогдуулан сургуулийн сурагчдад зориулсан сумны хамгаалалттай цүнхийг бүтээжээ.
Цүнхийг үйлдвэрлэсэн компанийн зүгээс хүүхдийнхээ аюулгүй байдалд санаа зовниж буй эцэг эхчүүдэд зориулсан бүтээгдэхүүн хэмээн онцолжээ.
Уг цүнх нь 570 гр жинтэй ба энгийн цүнхнээс төдийлэн хүнд биш. 9мм болон 44 магнум калибрын сумаар буудан туршилт хийхэд амжилттай давсан байна.
Үнэ нь 152 ам.доллар аж.
Т.МӨНХ