О.Дөлгөөний шинэ карьер

Хуучирсан мэдээ: 2015.08.24-нд нийтлэгдсэн

О.Дөлгөөний шинэ карьер

“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин О.Дөлгөөн театраа орхиж, УДЭТ-ын босгоор алхан орж байгаа аж. Түүнийг чадварлаг жүжигчин, дүрдээ сайн тоглож чаддаг хэмээн урлагийнхан үнэлдэг.


 

Тэгвэл О.Дөлгөөн шинэ карьераа Төрийн шагналт, драмын театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын найруулж буй “Ромео, Жульетта” жүжгээр эхлүүлэхээр болжээ.

Уг жүжгийн Жульеттад О.Дөлгөөн тоглох бол Ромеод “Аав” киноны гол дүрийг бүтээсэн залуу жүжигчин Б.Шинэбаяр сонгогджээ.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж