Сурах бичгийн үнэ 1900-3900 төгрөг

Хуучирсан мэдээ: 2015.08.24-нд нийтлэгдсэн

Сурах бичгийн үнэ 1900-3900 төгрөг

Монголын залуучуудын холбооны Боловсролын байнгын хороо, БСШУЯ-тай харилцан тохиролцож, сурах бичгийг хямд үнээр Улаанбаатар хотод болон орон нутгуудад түгээх ажлыг зохион байгуулахаар болжээ.

Ингэхдээ сурах бичиг зарах байнгын нэгдсэн цэг ажиллуулж, нэг ч төгрөгийн нэмэгдэлгүй борлуулах юм байна. Уг цэгүүд ирэх сараас эхлэн 11 дүгээр сар хүртэл Номын цагаан өргөө, Багшийн хөгжлийн ордны гадаа талбайд ажиллах аж. Сурах бичгүүд 1900-3900 төгрөгийн үнэтэй байх гэнэ.

Г.ТУУЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж