Өнгөрч буй долоо хоногт дэлхийн хамгийн баян 400 хүний хөрөнгө 182 тэрбум ам.доллараар буурсан гэж Bloomberg агентлаг мэдээлэв. Bloomberg Billionaires Index мэдээлснээр тэрбумтнуудын нийт хөрөнгө 6,3 хувиар багассан байна.
Зөвхөн наймдугаар сарын 21-ний баасан гаригт баячуудын хөрөнгө 76 тэрбум ам.доллараар дундарчээ. АНУ-ын биржийн Standard & Poor’s 500 Index, Dow Jones индесүүд дөрвөн жилд байгаагүйгээр багассанаас л тэдний хөрөнгө багаслаа.
“Тэдний хувьд энэ нь бага хэмжээ гэхдээ 182 тэрбум ам.доллар гэдэг бол их мөнгө юм. Долоо хоногийн үеэр энэ бүгд нь үнэндээ хүнд байх ч гэхдээ нэг алхам хойшлоод харах юм бол зураглалын ирээдүй тийм ч сүйрлийн харагдахгүй” хэмээн Aspiriant консалтингийн компанийн захирал Жон Коллинс хэлэв.
Ам.долларт шилжүүлэх юм бол Уоррен Баффет бүхнээс илүү гарзтай байлаа. Түүний хөрөнгө долоо хоногт 3,6 тэрбум ам.доллараар буурчээ. Мажитор хувьцаа эзэмшигч нь болдог түүний Berkshire Hathaway холдингийн компанийн үнэт цаас 5 хувиар унасан байна. Bloomberg агентлагийн мэдээлснээр, Баффет дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын гуравт 63,4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гээд байгаа юм.
Нефтийн үнийн уналт нь эрчим хүчний салбарт ажилладаг баячуудын хөрөнгийг 15,2 тэрбум ам.доллараар буулгажээ. Continental Resources Inc.-ийн захирал Харольд Хамм өөрийн хөрөнгийн 9 хувь болох 895 сая ам.доллараар хохиров. Өнгөрч буй долоо хоногт нефтийн үнэ нь 1986 оноос хойших хамгийн доод хэмжээнд хүртэл уналаа. Даяарчлалын зах зээл нефтьд ханасан бололтой.
Гонконгийн биржийн “баавгайн ээлж”, йена мөнгөний сулрал нь Хятадын хамгийн баян 26 хүний нийт хөрөнгийг долоо хоногийн дотор 18,8 тэрбум ам.доллараар буулгажээ. Dalian Wanda Group-ын ерөнхийлөгч Ван Зяньлинь 3,5 тэрбум ам.доллараар хохирч хохирогчдын түрүүнд оржээ.
Дэлхийн зах зээл хямарч байгаа ч 11 тэрбумтан хөрөнгөө нэмэгдүүлж чадлаа. Sun Pharmaceuticals компанийн тэргүүн Дилип Шангви 467 сая ам.доллар хийн хөрөнгөө 18,9 тэрбум ам.доллар болгосон гэж Bloomberg агентлаг мэдээлэв.
Өнгөрсөн баасан гаригт дэлхийн хөрөнгийн биржүүд улаан шугам дээр арилжаагаа хаажээ. АНУ-д аж үйлдвэрийн Dow Jones индекс 2011 оноос хойших томоохон уналтыг үзүүлэв. Индекс S&P 500 нь 3,19 хувиар буун хоёрдугаар сараас хойш анх удаагаа 2000 пунктаас доошилжээ.
Хятадын статистикийн тааруу мэдээ, Америкийн Холбооны нөөцийн системийн бодлогын хүүг нэмэх үү гэсэн хүлээлт хоёр зах зээлийн уналтыг өдөөж өглөө. Үүний өмнө боловсруулах салбар дахь ажил хэргийн идэвхийг харуулдаг Хятадын үйлдвэрийн секторт зориулан худалдан авсан менежерүүдийн индекс (PMI) 47,1 пункт хүртэл унасан байна.
Наймдугаар сард Хятадын үйлдвэрлэлийн секторын ажил хэргийн идэвхийн уналт нь зургаан жилд байгаагүй хэмжээг харуулж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР