“U money” картыг цэнэглэхэд шимтгэл төлөхгүй

Хуучирсан мэдээ: 2015.08.23-нд нийтлэгдсэн

“U money” картыг цэнэглэхэд шимтгэл төлөхгүй

Автобусанд зорчих “U money” картыг цэнэглүүлэхэд өмнө нь тодорхой шимтгэл төлдөг байсан. Тухайлбал,

  • 500-10 000 төгрөгөөр цэнэглэхэд шимтгэл 50 төгрөг
  • 10 000-50 000 төгрөгөөр цэнэглэхэд шимтгэл 100 төгрөг
  • 50 000-90 000 төгрөгөөр цэнэглэхэд шимтгэл 200 төгрөг төлдөг.

Тэгвэл маргааш буюу энэ сарын 24-ний даваа гаригаас эхлэн карт цэнэглэхэд төлдөг байсан шимтгэлийг болиулахаар болжээ. Ингэснээр иргэд ямар ч шимтгэлгүйгээр картаа цэнэглүүлэх юм. Мөн “Улаанбаатар смарт карт” компаниас “U money” карт борлуулах цэгүүдэд нэг сая хүртэлх төгрөгийн зузаатгал хийхээр болжээ. Энэ санхүүжилтийг ирэх даваа гаригт хийх юм байна.

Г.ТУУЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж