Засгийн газрыг шүүх хурал маргааш болно

Хуучирсан мэдээ: 2011.06.09-нд нийтлэгдсэн

Засгийн газрыг шүүх хурал маргааш болно

“Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ий нэхэмжлэлтэй Засгийн газрыг шүүх хурал маргааш нийслэлийн шүүхэд болно. Энэ сарын 03-ны өдөр болох байсан ч Засгийн газраас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралд оролцож буй Эрдэс баялаг эрчим хүчний сайд Л.Ариунсан хүрэлцэн ирээгүй учир хойшилсон юм. “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ий зүгээс Засгийн газрыг байгаль орчинтой тэмцэхэд арга хэмжээ аваагүй, уул уурхайн компаниудтай хуйвалдан хууль бусаар тусгай зөвшөөрөл олгосноос болж гол мөрөн ширгэж байна хэмээн үзэн,  шүүхэд өгөөд байгаа юм. СБД-ийн  анхан шатны шүүхээс Засгийн газрыг хэрэгт холбогдолгүй, тодорхой хохирол учирсан ньтогтоогдохгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгож байв. Харин хөдөлгөөнийхөн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдах гомдол гаргасан юм. 

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж