Сирийн хэдэн мянган дүрвэгсэд цугларчээ

Хуучирсан мэдээ: 2015.08.23-нд нийтлэгдсэн

Сирийн хэдэн мянган дүрвэгсэд цугларчээ

-Цагаачид Грек, Македоны хилээр цөмрөн орцгоолоо-

Фото: Ognen Teofilovski / Reuters

 

Хэдэн мянган хууль бусаар цагаачлагчид наймдугаар сарын 22-ны бямба гаригт Грек, Македоны хилээр цөмрөн орж ирсэн тухай BBC News агентлаг мэдээлж байна.

 

Македоны хууль хяналтын байгууллагынхан гэрэл, дуут гар бөмбөг хэрэглэхээс өөр аргагүй байсан ба үүний улмаас хэд хэдэн хүн  шархаджээ. Наймдугаар сарын 22-нд Македоны эрх баригчид 300 орчим цагаачдыг нутагтаа оруулан тэдний Сербин хил хүртэл галт тэргэнд суулгасан байна.

 

Сүүлийн өдрүүдэд грек-македоны хил дээр байдал ихээхэн хурцадсан байна. Тэнд хэдэн мянган Сирийн дүрвэгчид цугларчээ. Цагаачид Македоноор дамжин Европын холбоонд нэвтрэхээр оролдож байгаа юм. Цагаачдын хөлд дарагдсан тус улс хилээ хааж онц байдал тогтоохоос өөр аргагүй болсон.

 

“Өдөр бүр 3-3,5 мянган  хүн орж ирэн цагаачдын тоо сүүлийн өдрүүдэд эрс нэмэгджээ. Хоёр сая хүн амтай орон үүнтэй өдөр бүр зохицоод байж чадахгүй байдал гэж үүнийг хэлнэ” хэмээн тус орны Гадаад хэргийн сайд Никола Попоски мэдэгдэв.

 

Наймдугаар сарын 20-нд онц байдал тогтоосны дараа хэдэн мянган цагаачид хилээр нэвтрэхийг оролджээ. Цагдаагийнхан тэдний эсрэг нулимс асгаруулах хий хэрэглэсэн ч хэдэн зуун хүн хилээр нэвтэрч чаджээ. Европын холбооны орнууд хоёр жилийн турш 32 мянган цагаачдыг авахаар тохиролцоод байгаа юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж