Өмнөд Солонгос, АНУ-ын байлдааны найман нисэх онгоц Хойд Солонгост хүч сүрийг харуулах нислэг хийн дайсны байрлалд цохилт өгч байгаа сургуулилалт хийжээ.
Америкийн дөрвөн F-16 Өмнөд Солонгосын дөрвөн F-15K онгоцнууд бямба гаригийн өглөө агаарт хөөрөн байлдааны сургууль хийлээ. “Эдгээр нислэг нь БНСУ, АНУ-ын нэгдсэн нисэх хүчний сүр хүчийг харуулах зорилготой байсан” гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамаас мэдээлжээ.
Хойд хөршид ямар ч өдөөн хатгалаг гаргуулахгүй гэдгийг эдгээр нислэг харуулсан гэж Өмнөдийн Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурдсан байна.
Солонгосын хойгийн байдал хурцадсан нь
Солонгосын хойгийн байдал наймдугаар сарын 20-ний пүрэв гаригаас эхлэн хурцаджээ. Энэ өдөр Хойд Солонгос өмнөд хөршөө их буугаар буудсан байна. Үүний хариуд нь гал нээсэн цэг рүү Өмнөд Солонгос 30-аад сумаар бууджээ. Пхеньян өмнөд хөрш ямар ч шалтгаангүйгээр буудсан гэж мэдэгдсэн юм. Үүний улмаас талууд бие биенээ буруутган “өшөө авна” гэж сүрдүүлцгээж байна. Чанга яригчийн нэвтрүүлгээ зогсоо гэж Хойд Солонгосын өгсөн 48 цагийн тулган шаардалт бямба гаригийн(08.22) орой дууссан байна. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол Пхеньян чанга яригчдыг устгана гэсэн юм.
Өмнөд Солонгос сэтгэл зүйн дайны хэрэгсэлээ зогсоохгүй гэж байгаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР