“Буянт-Ухаа-2” хорооллын м2-ын үнийг урьдчилсан байдлаар 1.350.000 төгрөг болно гэж Төрийн орон сууцны корпорациас мэдээлжээ. Гэхдээ сүүлийн саруудад орон сууцны үнэ буурч байгаа учир “Буянт Ухаа-2” хорооллын м2-ын үнийг ч аль болох бууруулах талаар ярилцах гэнэ.
“Буянт-Ухаа-2” хороололд одоогоор гадна шугам сүлжээний ажил хийгдэж байгаа бөгөөд эхний ээлжинд ааравдугаар сард багтаан 30 байрыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Харин үлдсэн байруудыг энэ онд багтаан дуусгах гэнэ.
Б.ЗАЯА