Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна

Хуучирсан мэдээ: 2015.08.22-нд нийтлэгдсэн

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна

2015 оны 08 дугаар сарын 22-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө дулаарна. Өнөөдөр баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 20-25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 26-28 градус дулаан байна. Өглөө 06 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Эх сурвалж: ЦУОШГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж