Сэтгүүлчид эсэргүүцлийн захидал гардуулав

Хуучирсан мэдээ: 2011.06.09-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчид эсэргүүцлийн захидал гардуулав

Азийн сэтгүүлчдийн холбоо БНСУ-д суугаа Монголын Элчин сайдын яаманд эсэргүүцлийн захидал гардуулан, тус холбооны дэд Ерөнхийлөгч Долгорын Чулуунбаатарыг суллахыг шаардлаа. Энэ тухай “Кореа таймс”-ын цахим хуудсанд мэдээлсэн байна. “Улаанбаатар таймс” сонины ерөнхий эрхлэгч Д.Чулуунбаатарыг хууль бус өмч хувьчлалын хэрэгт бруутган өнгөрөгч гуравдугаар сарын 24-нөөс хойш баривчлан саатуулж байгаа юм.

Азийн сэтгүүлчдийн холбооны БНСУ дахь салбарын төлөөлөгчид Монголын Элчин сайдын яаманд ирэн, Элчин сайд Д.Гэрэлд захидлаа гардуулсан бөгөөд улмаар захидлыг Монгол Улсын Ерөнхийлөгч болоод Ерөнхий сайдад дамжуулж өгөх хүсэлтийг тавьжээ. “Бид Монголын 10 орчим сэтгүүлчтэй холбогдон Чулуунбаатарт юу тохиолдсон талаар тодруулсан. Тэд түүнийг хууль бусаар хорьсон гэдгийг баталсан” хэмээн холбооны Ерөнхийлөгч Ли Сан Ки мэдэгдэв.

“Кореа таймс”-д Д.Чулуунбаатарын бие муу байгаа ч даруйхан суллаж, эмчилгээ хийх эмч нарын хүсэлтийг хүлээж авахгүй байгаа хэмээн бичжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж