Өршөөлийн хуулийг залуус эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2015.08.21-нд нийтлэгдсэн

Өршөөлийн хуулийг залуус эсэргүүцэв

УИХ-ын ээлжит бус чуулганаар Өршөөлийн хуулийг баталсан нь олон нийтээс багагүй шүүмжлэл хүртээд буй юм. Өмнө гаргасан Өршөөлийн хуулиудаас ялгаатай нь авлигачдыг өршөөсөн нь иргэдийн бухимдлыг төрүүлэх болсон. Тиймээс өнөөдөр хэсэг залуус улс төрийн акц хийж, Өршөөлийн хуулиар эсэргүүцлээ илэрхийллээ. Өөрөөр хэлбэл, фейсбүүкийн залуучууд нэгдэж, өнөөдөр улстөрийн жагсаал зохион байгууллаа. Монголын либерал намынхан тэргүүтэй хэсэг залуус автомашинуудтайгаа төрийн ордон, төв талбайг тойрон гороолж Өршөөлийн хуулийг эсэргүүцэв.

Тодруулбал, авлигын хэргийг өршөөлд хамруулсныг шүүмжилсэн уриа, лоозон барьсан 30 гаруй автомашинтай залуус Чингис зочид буудлаас төв талбай хүртэл эсэргүүцлийн цувааг зохион байгуулсан юм. Тэд “Авлигачдын цагаадсан өдрөөс Монголын төр харлана”, “Өршөөлийн хуулийг дэмжсэн гишүүдийг ард түмэнд танилцуул” гэсэн лоозон машиндаа наасан байлаа.

Монголын залуус бол Монголын ирээдүй. Монголын ирээдүйн боломжуудаас хулгайлсан,  ирээдүйн сайн сайхан амьдрал, олон олон хүүхэд залуусын мөрөөдлийг нь, сургуулийг нь, цэцэрлэгийг нь хулгайлсан авлигачдаа өршөөснийг залуус ийнхүү эсэргүүцлээ.

Т.СОЛОНГО

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж