Гудамжны сагсан бөмбөгийн тулаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.08.21-нд нийтлэгдсэн

Гудамжны сагсан бөмбөгийн тулаан эхэллээ

Сагсан бөмбөгийн "3 эсрэг 3" зун цагийн хүчирхэг тулаан өчигдөр эхэллээ.

Тэмцээн өдөр бүрийн 12.00 цагаас 21.00 цаг хүртэл Чингисийн талбайд үргэлжилж байна. Тэмцээн Сүхбаатар, Баянзүрх дүүргийн тоглолтуудаар эхэлсэн бол өнөөдөр Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн багууд өрсөлдөнө. Харин  наймдугаар сарын 22-нд Хан-Уул, Баянгол дүүргийн, 23-нд дүүргийн тэмцээнээс шалгарсан шилдэг багуудын Хотын аваргын төлөөх тоглолтууд тус тус болно.

“TLG13” ТББ болон “М-Си-Эс Кока-Кола” компани, “Спрайт” брэндтэй хамтран зохион байгуулдаг гудамжны сагсан бөмбөгийн хүчирхэг тулаан, “3 эсрэг 3” тэмцээнийг 11 дэх жилдээ зохион байгуулж байна.

Сагсан бөмбөгийн “3 эсрэг 3” төрөл нь сүүлийн үед олон улсад их эрчимтэй хөгжиж, олимпийн наадмын төрөл болохоор яригдаж буй төрөл бөгөөд манай улс Ази тивийн аварга болон өсвөрийн ДАШТ-үүдэд амжилттай оролцож байсан билээ.

Энэ жилийн тэмцээнд Улаанбаатар хотын зургаан дүүргийн 5000 гаруй залуус оролцож байна. Тэмцээн 18-аас дээш болон доош гэсэн 2 насны ангиллаар зохиогдох ФИБА буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооны “3 эсрэг 3” шинэчилсэн дүрмээр явагдаж байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж