Нефть АНУ-г хямраах уу?

Хуучирсан мэдээ: 2015.08.21-нд нийтлэгдсэн

Нефть АНУ-г хямраах уу?

egyptoil-gas.com

 

Нефтийн зах зээл дээр үнийн уналтын шинэ үе эхлээд байна. Лхагва гаригт нефтийн фьючерс ойролцоогоор 3,5 хувиар үнээ “алдав”. Brent хольцийн баррель нь өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сараас хойших хамгийн бага хэмжээнд очлоо.WTIмаркийн баррелийн үнэ нь олон жилийн хамгийн өага хэмжээг харууллаа.

 

“Хар алтанд” үзүүлсэн шахалтын шинэ нөхцөл нь АНУ-ын нефтийн арилжааны нөөцийн долоо хоног тутмын мэдээ болов. Эрчим хүчний мэдээллийн газрын (EIA) мэдээгээр, нөөцийн хэмжээ нь 2,6 саябаррелиар нэмэгдсэн байв. Гэтэл "Рейтер" агентлагийн асуусан шинжээчид нөөцийг 777 мянган баррелиар буурна гэсэн байлаа. Эдгээр тоонууд нь хэж сангуудынхудалдааны “роботуудад” гэнэтийн бэлэг болон үнийг доошлуулжээ. БаруунТехасийнWTI хольцийн нэг баррелийн үнэ 2009 оныхоос доош төвшинд хүрсэн байв.

 

 

Эрчим хүчний түүхий эдийн ийм бага үнэ нь нефть үйлдвэрлэгч орнуудын эдийн засагт мөн цаашлаад АНУ-ын эрчим хүчний салбарын компаниудад сөргөөр нөлөөлөв. Citigroup компанийн шинжээчид гефтийн үнийн динамикийг эрчим хүчний салбарын компаниудын хувьцааны орлогын эрчтэй харьцуулан үзжээ. Дөрвөн улирлын хоорондоо холбоотой үзэгдлүүдийнх нь шалтгаан үр дагвартайгаар авч үзсэн байв.

 

 

Тэгээд “хар алт”-ын үнийн уналт АНУ-гийн эдийн засагт цуврал дампуурал авчирч болзошгүйг үгүйсгэсэнгүй. Дашрамдхэлэхэд, энэ тухай UBS-ийн шинжээчид хэдхэн өмнө бичсэн байгаа.

 

Энэ нь бас логиктай. Учир нь Америкийн олборлогчид өөрийн валютын ханшны өөрчлөлтийн үр дүнг тухайлбал, оросууд шигээр мэдрэхгүй байна.Доллар нь эсрэгээр чангараад байдаг харин нефть нь байдаг. Ашиг, орлого л бууна гэсэн үг л дээ. Эрчим хүчний салбарын үнэт цаасны ашиг дээд зэрэгтээ хүрснийг тэмдэглэе. Харин хувьцаа нь рдоогоор живээгүй л явна. Гэхдээ тэр нь түр хугацааны үзэгдэл биз. Зарим банкууд тэднийг худалдахыг зөвлөөд эхэлсэн байгаа.

 

Zerohedge

 

Х өдөр

 

“2015 оны есдүгээр сарын 17-ны өдөр нефтийн даяарчлалын зах зээл энгийн биш шалгуур давах хэрэгтэй болно” Citigroup-ийн шинжээчид хэлж байна. Шинжээчид үүндээ итгэлтэй байна. Харин тэдний бодсоноор явах магадлал тийм ч өндөр биш. Ситийн шинжээчидэнэ өдрийн өмнө нефтийн талаар болгоомжтой байранд зогсохыг үйлчлүүлэгч нартаа сануулж байна.

 

Учир нь есдүгээр сарын 17-нд Холбооны нөөцийн систем бодлогын хүүгээ нэмэх үү үгүй юу гэдгээ шийдэх юм. Мөн энэ өдөр Америкийн конгресс Ираны цөмийн хөтөлбөрийнхувь заяаг шийдэх юм.

 

Ер нь бол сүүлийн жилд нефтийнүнэ хоёр дахин унасан болохоор, ийм үйл явдлууд ирж байхад ухаангүйгээр нефтьд хөрөнгө оруулах хүн гарахгүй биз.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж