Тавилгын алдарт дизайнер Бөргэ Могенсенийн нэрийн хуудас болсон 657 загварын сандал нь энгийн хийц болон бүх төрлийн интерьерийн орчинд зохицдогоороо хэрэглэгчдийн таашаалыг хүртэсэн бүтээл юм. Сандалын ерөнхий рам нь сайн чанарын никель төмрийг зангидаж хийсэн бөгөөд суудал болон гар амраагч хэсгүүдийг таны ая тухтай байдалд зориулан даавуун бүрээстэй байхаар бүтээсэн байна.
1996 онд тавилгын дизайнер Жефри Бренет өөрийн шинээр гаргасан загварыг ICFF тавилгын үзэсгэлэнд худалдаанд анх танилцуулсан. Өөрийн гэсэн өнгө аяс бүхий загварын чиг хандлагатай дизайнерийн бүтээлийг хэрэглэгчид өндөрөөр үнэлэн одоог хүртэл интерьер дотоод засалын компаниуд авч хэрэглэдэг дуртай загварын нэг хэвээр байгаа юм. Гар болон толгой амраагчтай энэхүү сандал нь амарч суухад эвтэйхэн бөгөөд албан тасалгаа, хүлээлгийн өрөө, хувийн байшинд тавихад тохиромжтой.
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж, 31/1 PC mall төв салбарын 3 давхарт Вертул ХХК .
Утас: 7711-3535, 9400-0280, 99037487