LG компани нь EISA байгууллагын дөрвөн шагнал хүртлээ

Хуучирсан мэдээ: 2015.08.21-нд нийтлэгдсэн

LG компани нь EISA байгууллагын дөрвөн шагнал хүртлээ

LG компани нь EISA байгууллагын дөрвөн шагнал хүртлээ

LG компанийн OLED зурагт болон G4 ухаалаг гар утас Европын шилдэг хэвлэлүүдээс олгодог зах дээрх шилдэг технологийн шагнал хүртлээ.

Энэ жил LG Electronics (LG) компани нь Европын аудио болон видео техникийн талаар нийтэлдэг сэтгүүлүүдийн холбооны (EISA) дөрвөн шагналыг хүртлээ. Энэ нь OLED зурагт дөрөв дэх удаагаа, харин G цувралын ухаалаг гар утас хоёр дахь удаагаа шагнал хүртэж байгаа явдал юм. EISA байгууллагын нэр хүндтэй шагналуудыг Европын 20 оронд хэвлэгддэг мультимедиагийн тухай 50 хэвлэлийн төлөөлөгчдийн шийдвэрээр жил бүр олгодог бөгөөд бүтээгдэхүүнүүдийг нь технологи, хэв загвар болон нэвтрүүлсэн шинэ санаа зэрэг олон төрлийн ангиллаар үнэлж дүгнэдэг юм.

LG компанийн 65EG960V загварын 4K OLED зурагт нь маш сайн тодрол, гарвал өнгө, өрнөж буй үйл явдалд оролцож буй мэт сэтгэгдлийг дээд зэргээр төрүүлэх чадвар бүхий 65 инчийн өргөн дэлгэцийнхээ ачаар гэрийн кинотеатрт зориулсан европ зурагтуудын ангилалд ялалт байгуулж чадсан билээ. Зурагтын өөрөө гэрэлтүүлэгч цэгэлбэрүүд нь хар болон бусад өнгийг маш сайн дамжуулах чадвартай бол зурагтын хариу үйлдэл хийх өндөр хурд нь хөдөлгөөнт зохиомжуудын үед дүрс бүрсийхгүй байх боломж бүрдүүлдэг. Түүгээр үл барам гадна LG компанийн ArtSlim хэв загвар нь танай гэрийг тансаг төрхтэй болгох бөгөөд олон магтаалыг зүй ёсоор хүртэх ёстой webOS 2.0 Smart TV суурь нь зурагтыг ашиглахад гайхалтай эвтэйхэн бөгөөд таатай болгодог.

Европын 2015-2016 оны шилдэг ухаалаг зурагт болох 65UF950V загварын webOS 2.0 суурьтай 65 инчийн Super UHD зурагт нь LG компанийн шинэ үеийн ухаалаг зурагтуудын өв тэгш жишээ болж байна. PRIME UHD зурагтын цуврал загварт багтдаг 65UF950V загварын зурагт нь LCD загварын зурагтуудаас илт давуу чанартай дүрс болон хэрэглээний сайжруулсан үйлдлүүдийг санал болгодог. Шинэчилсэн webOS 2.0 суурь нь үзэгчдэд илүү их боломжуудыг нээж өгөхийн зэрэгцээ телевизийн сонгосон суваг руугаа дээд зэргийн хурдан бөгөөд хялбархан шилжих боломж олгодог “Миний сувгууд” үйлдэл зэрэг энгийн, хялбар болон зөнгөөр мэдрэгдэх байдлын зарчмуудыг эхний хувилбараасаа өвлөн авч хэрэгжүүлсэн болно.

Манлайлагч LG G4 ухаалаг гар утас нь 1.8 диафрагм болон (OIS) 2.0 дүрс тогтворжуулагч дуран авай бүхий 16 мегапикселийн хүчирхэг камерынхаа ачаар «Европын шилдэг камерофон» шагналыг хүртсэн юм. Лазерын автомат тохируулагч болон 1.8 диафрагм нь гэрэл хангалтгүй байх нөхцөлд ч тод сайхан гэрэл зураг авах боломж олгодог. G4 ухаалаг гар утасны шинэ IPS Quantum дэлгэц нь EISA байгууллагын шүүгчдийн онцгой үнэлгээг хүртсэнээс гадна уг дэлгэц нь энэхүү загварыг зах зээл дээрх олон тооны мультимедиа төхөөрөмжөөс онцгой ялгарахуйц болгосон юм.

AndroidWear суурь дээр ажилладаг металл их биетэй дэгжин LG WatchUrbane бугуйн цаг нь “Европын шилдэг зүүдэг төхөөрөмж” төрөлд ялагчаар тодорлоо. Цагны 1,3 инчийн дугуй P-OLED дэлгэц нь 320×320 цэгэлбэрийн нягтралтай бөгөөд нэг инч талбайд 245 цэгэлбэрийн нягтралтай юм. WatchUrbane цаг нь 1.2 ГГц-ийн хүчин чадал бүхий QualcommSnapdragon™ 400 процессортой, 4 Гб суулгасан ой санамжтай бөгөөд ямар ч тохиолдолд тохиромжтой чамин тансаг бугуйн цаг шиг харагдана.

«Гэрийн зугаацуулах бүтээгдэхүүн болон зөөврийн төхөөрөмжүүдийн салбарт үргэлж шинийг эрэлхийлдэг бидний хүчин чармайлтын ачаар манай бүтээгдэхүүнийг зах зээлийн нэр хүндтэй шинжээчид өндөр үнэлсэнд бид баяртай байна. Хэрэглээний электрон барааны салбарт дэлхийд тэргүүлэгч брэнд гэгдэх байр сууриа бид үргэлжлүүлэн бэхжүүлэх бөгөөд Европт олсон амжилт маань зорилгодоо хүрэхэд маань гол түлхэц болно” – гэж LG Home Entertainment компанийн ахлах дэд ерөнхийлөгч, зурагт болон дэлгэцийн салбар нэгжийн тэргүүн Ин-кью Ли тэмдэглэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж