Сэжигтнийг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2015.08.21-нд нийтлэгдсэн

Сэжигтнийг саатуулжээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн IV хорооны нутагт байрлах Хаан банкны арын орон сууцанд амьдардаг байсан 70 настай эмэгтэйн хоолойг хэрчиж, амийг нь егүүтгэсэн онц ноцтой хэрэг гарсан талаар өчигдөр мэдээлсэн.  Хүн амины онц ноцтой энэ хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд сэжигтнийг илрүүлэн, саатуулаад байгаа аж. Одоогоор эл аймшигт хэрэг үйлдэгдсэн газрыг хамгаалалтад авч, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Хэргийн талаар тодруулбал, 70 настай эмэгтэйн хоолойг хэрчиж, амийг нь егүүтгэсэн эл хэрэг энэ сарын 17-нд гарсан байх магадлалтай аж. чир нь хөршүүдийнх нь яриагаар талийгаач энэ сарын 16-нд эсэн мэнд явж байсан ч, 17-ны өдрөөс хойш огт харагдаагүй, нохой нь гэртээ байнга хуцаад байсан тул 18-ны өдөр цагдаад хандсан гэсэн байна. Талийгаач эмэгтэйн үр хүүхдүүд нь гадаадад амьдардаг бөгөөд тэрээр нохойтойгоо л амьдардаг байсан ажээ.

Т.СОЛОНГО

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж