09:00 цагт: Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Төвийн бүсийн Удирдах ажилтны зөвлөгөөн Тусгаар тогтнолын ордонд эхлэнэ. Утас: 77444184
09:00 цагт: МУИС-ийн Монгол Япон Төвд "Монгол сурвалж судлал" олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно. Тус хуралд Монгол, Япон, БНХАУ, ОХУ, ХБНГУ, Чех, Польш, Итали зэрэг 10-аад орны монголч эрдэмтэд судлаачид оролцоно. Утас 99012998, 88693545
09:00 цагт: Азийн форум (Asia Forum)-аас Нээлттэй нийгэм форумтай хамтран Хүний эрхийн хамгаалагчдын үндэсний зөвлөгөөнийг Нээлттэй нийгэм форумын байранд зохион байгуулна. Утас 313207, 86189393
10:00 цагт: НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлэсний дагуу БЗД-ийн 13-р хороонд 240 хүүхдийн цэцэрлэг, СХД-ийн 22-р хороонд 100 хүүхдийн цэцэрлэг, СХД-ийн 24-р хороонд 60 ортой Ахмадын сувилал, СХД-ийн 21-р хороонд Өвөр гүнтийн 11 км автозам, БНД дүүргийн 2,4,5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6,44 км авто зам барих, ЧД-ийн 19-р Гүнтийн давааны автозам, ЧД-ийн 7, 12-р хороонд Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн барих ажлуудыг хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслолын ажиллагаа НЗДТГ-ын Б танхимд болно. Утас: 91040607
10:00 цагт: "Азийн орнуудын эх хэлний сургалтын загвар ба Монгол хэлний сургалтын өнөөгийн байдал" сэдэвт эрдэм шинжилгээний хурал "Шинэ Монгол" эрдмийн хүрээлэнгийн номын санд болно.
11:00 цагт: Өршөөлийн тухай хуулийг эсэргүүцэж, Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэн Ард түмний хөдөлгөөний гишүүд Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Энэ хичээлийн жилээс "Энэрлийн түүчээ" ТББ-аас санаачлан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан нээх цэцэрлэгийн үйл ажиллагааг олон, нийт хүүхэд багачуудад танилцуулах зорилгоор нээлттэй өдөрлөг зохион байгуулна. Утас: 89069935, 89010085, 89010885
11:00 цагт: Төрийн Орон Сууцны корпораци, Монголын Залуучуудын Холбоо хамтран залуусыг орон сууцжуулах асуудлаар Монголын Залуучуудын холбооны төв байранд мэдээлэл хийнэ. Утас: 99098238, 88101990, 89093049
11:30 цагт: Нийслэлийн БЗД-ийн Цагдаагийн 2-р хэлтсийн байранд Хөршийн холбоо хөтөлбөрийн хүрээнд цагдаагийн байгууллага сайн хөршийн холбоог бэхжүүлхэд хэрхэн хамтран ажиллах, ямар санал санаачлага, хамтын ажиллагааг бий болгох ёстой талаар сурталчилан таниулах өдөрлөгийг зохион байгуулна. Утас: 99102350
12:00 цагт: "Их талын нүүдэлчид ба Торгоны зам" үзэсгэлэн Монголын Үндэсний Музейд нээлтээ хийнэ. Тус үзэсгэлэнд Монгол-Хятадын археологчидийн 10 жилийн судалгааны дүнд судлан илрүүлсэн 200 гаруй шинэ олдворуудыг анх удаа толилуулна. Утас: 70110911, 96567876
12:00 цагт: “Барилга Орон Сууц 2015” үзэсгэлэн яармагийн нээлтийн үйл ажиллагаа "Мишээл Экспо" төвд болно. Утас: 99905443, 70113333, 99000981
УИХ-д итгэл үзүүлэх эсэх, Өршөөлийн хууль болон Эдийн Засгийн Ил тод байдлын тухай хуулиудыг дэмжиж байгаа эсэх талаарх олон нийтийн санал асуулгыг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Иргэд та бүхэн идэвхтэй оролцоорой… Холбоо барих утас: 99033758, 99090257, 99158920
Холбоотой мэдээ