Нийслэлд инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэх зорилгоор энэ сарын 21-23-ны өдрүүдэд зарим замуудыг хаахаар болсон байна. Нийслэлийн авто замын газраас мэдээлснээр эдгээр өдрүүдэд дараах замыг хааж, инженерийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэх юм байна.
№ | Байршил | Хийгдэх ажил | Гүйцэтгэгч компани | Зам хаах хугацаа |
1 | Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Ногоон нуурын гудамжны авто зам, Гандийн сургуулийн баруун талд | Бохир усны шугам татах | УСУГ | 2015.08.22-ны 23:00 цагаас 2015.08.23-ны 07:00 цаг |
2 | Сүхбаатар дүүрэг, МУБИС-ийн урд талын туслах зам | Дулааны шугам шинэчлэлтийн ажил | " АСХС" ХХК | 2015.08.21-ний 23:00 цагаас 2015.08.22-ны 06:00 цаг |
3 | Сүхбаатар дүүрэг, Гэндэнгийн гудамж.Хуримын ордны урд талын авто замын зорчих хэсгийн 1-р эгнээ | Дулааны худгийн засварын ажил | Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК | 2015.08.20-ноос 2015.08.23-ны хооронд |