Гольфийн тэмцээн амжилттай боллоо

Хуучирсан мэдээ: 2015.08.20-нд нийтлэгдсэн

Гольфийн тэмцээн амжилттай боллоо

Монголын Гольфийн холбооны улирлын чансаа тогтоох тэмцээнүүд амжилттай болж өндөрлөлөө. Улирлын чансаа тогтоох тэмцээнийг Монголын Гольфийн холбоо, Голомт банктай хамтран зохион байгуулсан юм.  “Golomt  Tour Race to the President’s Cup”  тэмцээний ялагч, дөрвөн тамирчин ирэх аравдугаар сард Бүгд найрамдах Солонгос улсын Инчон хотод болох тэмцээнд урилгаар оролцох юм. 

Инчоны тэмцээнд Америкийн шилдэг гольфчдын баг болон бусад олон улсын холимог шигшээ багийнхан оролцох ажээ. Монголын гольфчдын чансаа тогтоох тэмцээнд Э.Нандинзүрх- 3.2 оноогоор тэргүүлж, О.Оюунболд- 0.73, Я.Батсүх 0.20 оноогоор удаалсан  байна.

Г.СУГАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж