Мэргэн буучдын хүчтэй өрсөлдөөнд Н.Наранболд нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2015.08.20-нд нийтлэгдсэн

Мэргэн буучдын хүчтэй өрсөлдөөнд Н.Наранболд нэгдлээ

Мэргэн буучдын хүчтэй өрсөлдөөнд Н.Наранболд нэгдлээ

Хөлбөмбөгийн алтан түнш “Арвайн Үндэс” компанийн ивээн тэтгэж буй 100 сая төгрөгийн шагналын сантай  “Хүрхрээ” үндэсний дээд лигийн 2-р тойргийн 3 дахь долоо хоногийн тоглолтууд өндөрлөлөө.


Өчигдөр "Хоромхон" клуб өөрсдийн учраа болох "Улаанбаатарын мазаалайнууд" багийг 3:0 харьцаатай ялсанаар өөрсдийн байраа ахиулж, хүснэгтийн 5-р байранд бичигдэж эхэлсэн. Гэхдээ тэд нэг тойрог дутуу байгааг санах хэргтэй. Хэрвээ дараагийн тоглолтондоо тэд ялалт байгуулж чадвал 20 оноотой болж "Унаганууд" багийн дээр бичигдэх дүр зураг харагдаж байна.

Гэхдээ үүнээс гадна нэг онцлох зүйл байгаа нь мэдээж мэргэн буучдын жагсаалт байна. Бид та бүхэндээ 7 хоног бүрийн энэ гаригт "Хүрхрээ" лигийн мэргэн буучдын байрлал болоод сүүлд хэрхэн тоглосон зэрэг амжилтуудыг толилуулдаг билээ. Өнгөрөгч тоглолтуудын дараачаар "Улаанбаатарын унаганууд" багийн довтлогчЦ.Түмэнжаргал 14 гоолтой лидерийн байраа хадгалсан хэвээр байгаа бол түүний араас нэхэж байгаа "Эрчим" клубын тамирчин Г.Батбилгүүн 11 гоолтой хэвээр харин "Хоромхон" багийн тамирчин Н.Наранболд өчигдрийн тоглолтонд 2 гоолыг оруулж чадсанаар ийнхүү 2 оронтой тооны жагсаалтад нэмэгдэж, 10 гоолтойгоор жагсаалтын 3-р байранд бичигдэж чадлаа.

Н.Наранболдын тухайд лигийн эхнээс л тоглолт бүр дээр гоол оруулж байсан бөгөөд талбайд тогтмол амжилт үзүүлдэг гэдгээ батлан өнгөрөгч тоглолтод сайн байж чадлаа. Гэхдээ тэд энэ амралтын өдрөөр буюу хагас сайн өдрийн 15:00 цагаас "СэлэнгэПресс" багийн эсрэг тоглолт хийх хуваарьтай байна. "СэлэнгэПресс" багийн хувьд мэдээж 2 дараалсан ялагдлыг хэдийн амсаад байгаа. Тиймээс ялагдлын хар цувралаа зогсоохын тулд хүчтэй өрсөлдөөнийг үзүүлэх нь ойлгомжтой. Харин "Хоромхон" өнгөрсөн жилийн амжилтаа бататгаж тэргүүлэгчийн байрлуу тэмүүлэхийн тулд зөвхөн нь хожил л хэрэгтэй. Сонирхолтой тоглолт бид бүхнийг хүлээж байна.

Эх сурвалж: the-mff.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж