25-тай бүсгүй Британийн утга зохиолын шагнал хүртэв

Хуучирсан мэдээ: 2011.06.09-нд нийтлэгдсэн

25-тай бүсгүй Британийн утга зохиолын шагнал хүртэв

Серб гаралтай америк бүсгүй Ти Обрет Британийн утга зохиолын томоохон шагналын нэг болох “Оранж”-ийг хүртсэн хамгийн залуу хүн боллоо. Тэрбээр “Барын эхнэр” нэртэй адал явдалт романаараа уг шагналыг авчээ. Шагналыг 30 мянган евро дагалдсан байна.


“Барын эхнэр” Тигийн анхны роман. Өвөөгийнхөө ярьсан үлгэр, домогт хөтлөгдөн адал явдлын аялалд гарч буй эмч залуугийн тухай өгүүлдэг. “Оранж” шагналыг англи хэл дээр хамгийн шилдэг роман бичсэн эмэгтэй зохиолчид жил бүр олгодог юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж