ДАШТ оролцох тамирчинд Ж.Батзандан гишүүн дэмжлэг үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.08.20-нд нийтлэгдсэн

ДАШТ оролцох тамирчинд Ж.Батзандан гишүүн дэмжлэг үзүүллээ

 

Энэ сарын 25-30-ны өдрүүдэд Босни Герцегова улсын Сараево хотноо Өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох юм. Тэгвэл тус тэмцээнд  эх орноо төлөөлөн оролцох  тамирчинг УИХ-ын гишүүн Ж.Батзандан Төрийн ордноо хүлээн авч уулзан нэг сарын цалингаа гардууллаа.

 

Тэрээр хэлэхдээ “Өсвөрийн Чөлөөт бөхийн тэмцээнүүдэд гаргасан амжилт бүхэн Монголын бахархал.  Тиймээс эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж, улам их амжилт гаргахыг хүслээ.

 

Энэ удаагийн тэмцээнд манай улсын тамирчин Н.Хулан нь  46кг-ийн жинд өрсөлдөх бөгөөд Баянзүрх дүүргээс төрөн гарч буй ирээдүйтэй тамирчин юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж