Гир Сөүлд үзэсгэлэн гаргана

Хуучирсан мэдээ: 2011.06.09-нд нийтлэгдсэн

Гир Сөүлд үзэсгэлэн гаргана

Холливудын жүжигчин Ричард Гир энэ сарын 20-нд Сөүл хотод ирнэ. Буддын шашны холбогдолтой гэрэл зургуудаар үзэсгэлэн гаргана. Тэдгээр зургуудын дийлэнхийг Төвдөд авсан гэнэ. Мөн тус улсын Буддын шашны хийдүүдээр айлчилна.

Тэрбээр БНСУ-ын Буддын шашны тэргүүнүүдтэй уулзах юм. 48.6 сая хүн амтай энэ улсад 10 сая орчим Буддын шашинтан бий. Өдгөө 61 настай жүжигчин 2000 онд Ерөнхийлөгч Ким Дае Жүнд захидал бичин Далай ламыг тус улсад айлчлахыг зөвшөөрөөч хэмээн хүсэлт тавьж байсан ч татгалзсан хариу авч байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж