Бангкокийн хэрэгт франц иргэнийг сэжиглэн барьжээ

Хуучирсан мэдээ: 2015.08.20-нд нийтлэгдсэн

Бангкокийн хэрэгт франц иргэнийг сэжиглэн барьжээ

Фото: Rachen Sageamsak / Zumapress / Global Look

 

Тайландын цагдаагийнхан, Бангкокт үйлдэгдсэн террорын хэрэгт сэжиглэгдсэн Францын иргэнийг баривчилсан тухай Thai PBS телевиз мэдээлэв.

 

Хууль хяналынхны хэлснээр, Луи Нельсон Давид Мари Деляпальма (Louis Nelson David Marie Delapalme)  гэгч франц хүн наймдугаар сарын 18-нд British Airways компанийн онгоцоор Бангкокоос нисэхээр оролджээ. Гэхдээ түүний паспортыг нойтон байсан гээд нислэгт оруулаагүй байна. Түүний дараа тэрээр хотод буцан ирсэн ба Бангкокийн жуулчлалын цагдаа нар түүнд туслан Элчин яамтай нь холбон өгсөн байлаа.

 

Цагдаа нарын нэг нь түүний гарт шарх байсныг анзаарчээ. Террор үйлдсэн этгээд бичлэгт хоёр гар нь боолттой байсныг санаад тэр хүнийг барин саатуулжээ.  Франц иргэний гадаад төрх нь видео бичлэгт  байсан хүнтэй төстэй  учир түүнийг баривчилсны дараа байцааж эхэлсэн байна. Баривчлагдсан этгээд өөрийгөө энэ хэрэгт огт хамаагүй гэж мэдүүлж байгаа бөгөөд “Гараа могойд хазуулсан” хэмээн тайлбарлажээ.

 

Даваа гаригийн үдэш орон нутгийн цагаар 19 цагийн орчимд Энэтхэгийн шүтээн болсон сүмийн эсрэг талд Grand Hayatt Erawan  буудал байдаг газарт бөмбөг дэлбэрсэн. Дэлбэрэлтийн улмаас 22 хүн амиа алдаж, 123 хүн шархадсан  юм. Амь үрэгдэгсдийн найм нь гадаадын жуулчид байсан бөгөөд цагдаагийн мэдээлснээр уг дэлбэрэлтийг  ойрхи дорнодын төрхтэй, хар хүрээтэй нүдний шил, шар футболкатай туранхай залуу үйлдсэн нь гудамжны ажиглах төхөөрөмжид  бичигдэн үлдсэн ажээ. Сүмийн хайсны дэргэд үлдээсэн цүнхэнд нь тэсрэх төхөөрөмж байсан гэнэ.

 

Мягмар гаригт бас нэг террорын ажиллагаа  Бангкокт болсон байна.  Үл таних этгээд гүүрэн дээрээс тэсрэх  төхөөрөмжийг хүмүүс  дүүрэн байсан  усан онгоцны буудал руу шидсэн ч тэр нь усанд унан дэлбэрчээ.  Дэлбэрэлт усанд болсон учир  хүмүүс хохироогүй байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж