Жүжигчин Амраа дэлхийн аваргатай &#34тулалдав&#34

Хуучирсан мэдээ: 2015.08.20-нд нийтлэгдсэн

Жүжигчин Амраа дэлхийн аваргатай &#34тулалдав&#34

Спортынхны анхаарлыг татсан содон зочин Монголд ирээд байгаа нь Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Тамирчдын комиссын дарга, Дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт, туялзуур сэлэмчин Клаудия Бокель юм.

Клаудия хоёр хоногийн өмнө МҮОХ-нд зочилж, ОУОХ-ноос илгээсэн “РИО 2016” олимпийн наадамд оролцох заллагыг гардуулж, ОУОХ-ны Тамирчны хөтөлбөр (Athlete Career Program)-ийг удирдан, сургалт семинар удирдсан юм.

Тэгвэл өчигдөр жүжигчин Б.Амарсайхан, сэлэмчин хатагтай Клаудия Бокель нар Цонжин болдог дахь Чингисийн хөшөөний дэргэд үзүүлэх тулаан хийлээ.

Энэ сонирхолтой тоглолтыг Монголын туялзуур сэлэмний холбооноос санаачилсэн бөгөөд ирэх сард манай улсад болох залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрээнд зохион байгуулжэээ.

Клаудия Бокель нь "Афин 2004" олимпийн наадмаас мөнгө, 2001 оны ДАШТ-ээс алтан медаль хүртэж байсан бөгөөд өдгөө ОУОХ-ны Уудирдлагын багт нутаг нэгт сэлэмчин Томас Бахын хамт зүтгэж буй бүсгүй юм.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж