М.Каддафи “бууж өгөхгүй” гэлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.09-нд нийтлэгдсэн

М.Каддафи “бууж өгөхгүй” гэлээ

Гуравдугаар сард эхэлсэн Ливийн удирдагч М.Каддафи болон зэвсэгт босогчдын дунд өрнөсөн ширүүн тулаан өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Энэ асуудалд НҮБ-ын зүгээс энхийг сахиулах арга хэмжээ авч эхэлсэн ч үр дүнгээ хараахан өгөөгүй байгаа юм. Тус байгууллагаас Ливид агаар болон хуурай замаар цэргээ оруулаад сар гаруй болж байна. Африкийн холбооны зөвлөл М.Каддафитай хэлэлцээр хийж “Түр гал зогсоож” байсан. Харин өнгөрсөн сард Франц улсад “Их Найм” хуралдаж Ливийн удирдагч М.Каддафийг бууж өгөх тал дээр ОХУ ч дэмжсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Мөн өчигдөр М.Каддафи Ливийн ихэнхи хотуудад “Бууж өгөхгүй” талаар хүчтэй мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Ливийн ард түмэн харийн дарангуйллыг эсэргүүцэж, тайван жагсаал хийнэ. Энэ нь Ливи улсын ард түмний сүр жавхланг бадруулна. Хэрэв шаардлагатай гэж үзвэл эмэгтэйчүүд ч галт зэвсэг барин дайтах болно. Манай улс АНУ мэтийн шунахай орны өмнө хэзээ ч нуруу бөхийхгүй. Бид өвгөд хөгшидгүй жагсана, эсэргүүцнэ. Энэ нь бидний эв нэгдэл эрх чөлөөний илэрхийлэл болно. Энэ бол түүхэнд тэмдэглэн үлдэх бидний өдрүүд байх болно. Үр хүүхдүүд маань ирээдүйд энх амгалан тайван амьдрах ёстой. Одоо миний бие бөмбөг галт зэвсэг зэрэгт өртөх аюулд ойр байна. Гэхдээ миний сүр сүлд бурхны гарт байна.Би яг одоо үхэх амьдрах талаар бодохгүй байна. Учир нь миний ард түмэн надтай хамт байх болно. Би та нарыг энэ биеэрээ хамгаална. Бид хэзээ ч бууж өгөхгүй. Биднийг ганц л зүйл нэгэн зүгт чиглүүлж байгаа. Энэ бол манай яруу алдарт Ливи улс. Үхэл, ялагдал юу ч байсан хамаагүй бид бууж өгөхгүй” гэсэн байна.

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж