ДОХ-ын асуудлаарх уулзалтад оролцож байна

Хуучирсан мэдээ: 2011.06.09-нд нийтлэгдсэн

ДОХ-ын асуудлаарх уулзалтад оролцож байна

ХДХВ-ДОХ-ын асуудлаарх өндөр хэмжээний уулзалт Нью-Йорк хотноо өнөөдөр эхэллээ. Уулзалтад нийт 190 гаруй орны 3000 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд үүнээс 30 гаруй орны төрийн тэргүүн, ерөнхий сайдууд оролцож байгаа аж. ХДХВ/ДОХ-ын асуудлаарх өндөр хэмжээний уулзалтад УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат тэргүүтэй Монголын төлөөлөгчид оролцож байна. Манай төлөөлөгчид өнөөдөр өндөр хэмжээний уулзалтын нэгдсэн хуралдаан "Хамтын хариуцлага-ХДХВ/ДОХ-ын асуудлаарх шинэ тохиролцоо", "ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх-халдварыг таслан зогсооход юу хийх хэрэгтэй вэ" сэдэвт сэдэвчилсэн хэлэлцүүлэгт тус тус оролцсон байна. Харин маргааш ХДХВ/ДОХ-той тэмцэх асуудлаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид анхаарах асуудлуудын талаар үг хэлэх аж. ХДХВ/ДОХ-ын анхны тохиолдол оношлогдсоноос хойшхи 30 жилийн хугацаанд  дэлхий дээр 60 сая гаруй хүн халдвар авч, 25 сая хүн амь насаа алдаж, 16 сая гаруй хүүхэд эцэг, эхээсээ өнчрөөд байгаа аж.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж