Сувра Мукержи
© AP Photo /Manish Swarup
Энэтхэгийн тэргүүн хатагтай, ерөнхийлөгчийн эхнэр Сувра Мукержи мягмар гаригийн өглөө 75 насандаа таалал төгслөө. Энэ талаар Энэтхэгийн ерөнхийлөгчийн албанаас албан ёсоор мэдээлжээ.
Мэдэгдэлд, “Ерөнхийлөгчийн эхнэр Сувра Мукержи зүрхний өвчний улмаас баасан гаригт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад амьсгалын хүндрэлийн улмаас амьсгал хураав” гэсэн байв.
Энэтхэгийн тэргүүн хатагтай 1940 оны есдүгээр сарын 17-нд төржээ. Тэрбээр 1957 онд Парнаб Мукержийн эхнэр болсон байна. Дуу, хөгжмийн боловсролтой тэргүүн хатагтай мөн авьяаслаг зураач байсан юм. Тэрбээр Индра Гандитай нөхөрлөсөн тухайгаа болон Хятадад аяласан тэмдэглэлээрээ хоёр удаа ном бичсэн байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР