30 хүрэхээсээ өмнө оффисийн нэг буланд ч болов хүрсэн байхыг та үргэлж мөрөөдөж байсан уу? Гэтэл та одоо хүртэл анхан шатны ажилтайгаа хэвээр байна уу? Албан тушаал ахихыг хүсч байгаа ч албан тушаалын шатан дээр тодорхойгүй байдлаар гацчихаад байна уу?
Их цаг хугацааг үргүй зарцуулсандаа өөртөө харамсч байна уу? Тэгвэл өөрийн албан тушаалаа сайжруулахад богино цаг хугацааг зарцуулж чадна. Одоогийн албан тушаалаа хөшүүрэгдэн мөрөөдлийн ажилдаа орж болно гэдэгт итгэхгүй байж магад. Эсвэл дор хаяж компанийхаа дараагийн шатанд ажиллахыг хүсч байна уу? Боломжоо нэмэгдүүлж чадвал амжилт гэдэг бол таны бодож байгаагаас ч ойрхон гэдгийг мэдэх нь чухал.
Мөрөөдлийн ажилдаа хүрэх 5 аргыг дурдая.
1. Мөрөөдлийн ажлаа бүтээ. Дараа нь одоогийн ажлаа стратегитайгаар мөрөөдлийн ажил болго.
Та одоо хийж байгаа ажилдаа дургүй байж магадгүй. Эсвэл одоо хийж байгаа ажлаасаа давсан ур чадвартай гэж өөрийгөө бодож байж болох юм. Гэхдээ үүний оронд өөрийн цаг хугацаагаа өөрийнхөө сонирхол, давуу талдаа нийцэх боломжуудыг шийдвэрлэхэд ашиглах нь чухал. Та өдөр тутмын хуваарьт тань хийдэг ажлуудаас аль нь таны сэтгэлийг хөдөлгөдөг вэ? Аль нь таалагдаггүй вэ? Таньд ямар ажлууд тааламжтай санагддаг вэ?
үргэлжлэл: biznetwork.mn