&#34Хүүхэд сугалааны хонжвор биш&#34

Хуучирсан мэдээ: 2015.08.19-нд нийтлэгдсэн

&#34Хүүхэд сугалааны хонжвор биш&#34

Нийслэлийн Боловсролын газраас өчигдөр "Цэцэрлэгийн бүртгэлийг сугалааны журмаар зохион байгуулах" тухай мэдэгдэж, бүртгэлийг албан ёсоор ирэх даваа гаригаас буюу наймдугаар сарын 24-28-ны хооронд явуулахаар зарласан билээ. 

Жил бүрийн намар эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх гэж олон хоногоор дугаарладаг байдлыг арилгах зорилготой гэж энэ шийдвэрийг албаныхан тайлбарлаж байгаа ч эцэг, эхчүүд харин таатай хүлээж авахгүй байна.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 10 гаруй цэцэрлэгийн гадна олон өдөр дугаарласан эцэг, эхчүүд өнөөдөр гомдол гаргаж, албаныхныг энэ шийдвэрээ эрт мэдэгдэх ёстой байсан хэмээн байр сууриа илэрхийллээ. Тэд Баянзүрх дүүргийн ЗДТГын байранд цуглаж, нэгэнт олон өдөр дугаарласан эцэг, эхчүүдийн хүсэлтийг хүлээн авч, энэ жилдээ сугалаа сугалуулахгүй байхаар шийдвэрлэх саналыг тавьсан юм. Эцэг, эхчүүд "Ардын хүүхдүүд сугалааны хонжвортой биш" гэхчлэн бичсэн лоозон барьсан байв.

Баянзүрх дүүргийн хувьд одоогоор цэцэрлэгт явах насны 22 мянган хүүхэд байдаг ажэ. Албаны хүмүүс нийт хүүхдийн 70 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдах боломжтой гэж хэлж байгаа билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ:

ЭНЭ ТАЛААР НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРААС ӨГЧ БУЙ МЭДЭЭЛЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ.

Б.ЗОЛЗАЯА


 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж