Дэлхийн миссүүд Байгаль орчны сайдтай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2011.06.09-нд нийтлэгдсэн

Дэлхийн миссүүд Байгаль орчны сайдтай уулзлаа

Мисс Б.Гантогоогийн санаачлан байгуулсан “Цэвэр агаар, цэнгэг ус, ногоон төгөл” нийгэмлэгээс  “Ногоон торгон тууз”  эко хөгжлийн аяныг Монгол Улсад хэрэгжүүлж эхэлжээ. Аяны эхний үе шат зургадугаар сарын 7-11 хооронд үргэлжлэх юм байна. Нийгэмлэгээс зохион явуулж буй аяныг дэмжин дэлхийн дулаарлын эсрэг тэмцэгч Канад улсын иргэн Satish Sikha,  Miss woprld-2008 тэмцээний тэргүүн байрын шагналт, Энэтхэг улсын гоо бүсгүй Parvathy Omanakutta, Косова улсын иргэн, Хүмүүнлэгийн ажилтан Мисс Taraku Morena, Монтенегро улсын иргэн, Хүмүүнлэгийн элч, мисс Stanisic Nina нарын зочид Монгол Улсад хүрэлцэн иржээ. Тэд өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзсан бол өнөөдөр Байгаль орчны яаманд зочилж, сайд Л.Гансүхтэй уулзсан юм. Аяныг цаашид 21 аймаг, сум дүүрэгт өрнүүлэх юм байна. Байгаль орчны сайд Л.Гансүх “Ногоон торгон тууз” аянд үзэл бодол, дуу хоолойгоороо нэгдсэн бүсгүйчүүдэд “Байгаль орчны элч” сертификат гардууллаа. 

С.Отгон

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж