Хуучирсан мэдээ: 2011.06.09-нд нийтлэгдсэн

Булганд боом гарчээ

Булган аймгийн  Булган сумын зургадугаар багийн нутагт зургадугаар сарын 7-8 нд шилжих шөнө малын гоц халдварт боом өвчин гарчээ. Одоогийн байдлаар боом өвчиний улмаас гурван үхэр үхсэн байна. Боомын голомтот бүсэд  байгаа 70 гаруй үхэрт вакцин хийсэн байна. Халдварт өвчний бүс нутагт Булган сумын засаг даргын захирамжаар 14 хоногийн хугацаатай хорио тогтоогоод байгаа аж. Мөн цагдаа, онцгой байдал, мал эмнэлгийн хамтарсан байнгын хоёр постыг газар дээр нь ажиллуулж байна.

Б.Сайн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж