МҮОХ &#34Рио 2016&#34 олимпод оролцох урилгаа хүлээн авлаа

Хуучирсан мэдээ: 2015.08.18-нд нийтлэгдсэн

МҮОХ &#34Рио 2016&#34 олимпод оролцох урилгаа хүлээн авлаа

ОУОХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, Тамирчдын комиссийн дарга Клаудия Бокель өнөөдөр Монголын үндэсний олимпийн хороонд зочиллоо. Энэ үеэрээ хатагтай Клаудия Бокель "Рио 2016" олимпийн наадмын урилгыг МҮОХ-нд гардуулж өглөө.


Клаудия Бокель нь ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Тамирчдын комиссын дарга, туялзуур сэлэмчин, "Афин 2004" олимпийн наадмын мөнгөн медальт, 2001 оны дэлхийн аварга бөгөөд ОУОХ-ны удирдлагын багт нутаг нэгт сэлэмчин Томас Бахын хамт зүтгэж буй бүсгүй юм.

Клаудия Бокель өнөөдөр мөн МҮОХ-ны байранд Монголын тамирчдад зориулсан “IOC Athlete Career Programme” сургалтыг зохион байгуулж байна. Эл сургалтын зорилго нь тамирчдын боловсрол, хөгжил мөн карьераа дуусган, зодог тайлсны дараа хэрхэн амьдрах талаарх мэдээ, мэдээллийг олгоход оршиж байгаа юм.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж