Шилдэг сувилагчдыг шалгарууллаа

Хуучирсан мэдээ: 2011.06.09-нд нийтлэгдсэн

Шилдэг сувилагчдыг шалгарууллаа

Дархан-Уул аймгийн сувилагчид “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тэргүүн эгнээнийхэн, манлайлагч” уриан дор сувилагчдын баярыг тэмдэглэв. Энэ өдрийн хүрээнд олон бүтээлч ажил өрнүүлэн, бүсийн сувилахуйн аваргыг анх удаа аймагтаа зохион байгуулж, сувилахуйн шинэ технологиор өрсөлджээ. Мөн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Сувилахуйн гэгээн дагина” шагналд зургаан сувилагчийг нэр дэвшүүлснээс “Гос хот” өрхийн эмнэлгийн сувилагч Б.Цагаач, Нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн сувилагч М.Эрдэнэцэцэг нар шалгарчээ. Сувилагчдын өдөрлөгийн үйл ажиллагааг УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, УИХ – ын гишүүн Д.Хаянхярваа ивээн тэтгэж өөрийн биеэр оролцсон байна. Мөн үеэр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар бүх сувилагчдад улаан сарнай илгээжээ. Энэ үеэр Аймгийн Засаг даргын шагнал “Найрамдлын Дархан” тэмдгээр дөрөв,”Аймгийн тэргүүний ажилтан” цол тэмдэгээр 13 сувилагчийг шагнав.
   

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж