Эцэг, эхчүүдээс хандив авахыг хориглоно

Хуучирсан мэдээ: 2015.08.18-нд нийтлэгдсэн

Эцэг, эхчүүдээс хандив авахыг хориглоно

Цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 25-28-ны хооронд 08.30-17.30 цагийн хооронд явуулах юм байна. Цэцэрлэгийн бүртгэлийг эмх, цэгцтэй явуулахыг Нийслэлийн боловсролын газраас дүүргүүдийн боловсролын газарт даалгасан бөгөөд цэцэрлэгүүд бүртгэлтэй холбоотой мэдээллийг эцэг, эхчүүдэд нээлттэй хүргэх юм. Цэцэрлэгийн бүртгэлийн явцад эцэг, эхчүүдээс ямар нэгэн төлбөр хураамж авах ёсгүй бөгөөд цэцэрлэгийн эрхлэгч, багш нар зөвхөн хамран сургах тойргийн хүүхдүүдийг бүртгэж авахыг сануулж байна.

Цэцэрлэгийн бүртгэл, авилга, хахуультай холбоотой баримттай гомдол байвал 11-11 төв болон харьяа дүүргийн боловсролын газар, Нийслэлийн боловсролын газарт хандах боломжтой юм байна.

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж