Л.Гансүх нарыг шүүх хурал дахиад хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2015.08.17-нд нийтлэгдсэн

Л.Гансүх нарыг шүүх хурал дахиад хойшиллоо

Л.Гансүх нарыг шүүх хурал дахиад хойшиллоо

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлосон байсан. Өнөөдөр 10:00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор төвлөсөн шүүх хурал дахиад л хойшлов. Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн шүүх хурал давхацсан шалтгаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй, гэрчүүд шүүх хуралдаанд оролцоогүй учир шүүх хурлыг дахин 14 хоногоор хойшлуулсан байна.

Л.Гансүх нарын арван хүнийг “Нүүрс” хөтөлбөр нэрээр их хэмжээний мөнгө завшсан гэх үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Улмаар хэргийг шалгаж дуусаад “MGLSBD” компанийн захирал, Л.Гансүхийн туслах Н.Даваахүү, Л.Гансүхийн эхнэрийн дүүгийн хүүхэд болох “MGLSBD” компанийн ерөнхий нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа, Л.Гансүх нарын гурван хүнийг төрийн албан тушаалтан хүн албан тушаал, эрх мэдлээ урвуулсан, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт буруутай байж болзошгүй хэмээн яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн билээ. Харин прокурор хэргийг хянаж дууссанаар шүүхэд шилжүүлсэн юм.

Д.ЖАГАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж