Өршөөл үзүүлэх хуульд Ерөнхийлөгч хориг тавих ёстой

Хуучирсан мэдээ: 2015.08.17-нд нийтлэгдсэн

Өршөөл үзүүлэх хуульд Ерөнхийлөгч хориг тавих ёстой

Авлигын хэргээр шалгагдаж буй хүмүүст өршөөл үзүүлэх тухай шинэ хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих ёстой гэж Авлигатай тэмцэх даян дэлхийн холбоо “Transparency International” үзэж байна.


Өршөөлийн тухай хуулийг сөрөг намын оролцоогүйгээр УИХ наймдугаар сарын 11-ний өдрийн хаалттай хуралдаанаараа баталсан. Хууль батлагдсанаас хойш ажлын 5 өдрийн хугацаанд Ерөнхийлөгч хориг тавих, хоригийг УИХ-ын 26 гишүүн зөвшөөрөх нөхцөл үл үүсэх аваас шинэ хууль хүчин төгөлдөр болно.

Авлигатай тэмцэх газраас шалгаж буй нийт 55 хэргээс 45 нь бүрэн хаагдаж, авлигын хэрэгт холбогдож буй хүмүүс өршөөгдөх юм. Шалгагдаж буй авлигын гэмт хэргээр нийт 32 тэрбум төгрөг буй 16.2 сая ам долларын хохиролын асуудал хөндөгдөж буй юм. Авлигын хэргээр шалгагдаж буй Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон бусад этгээд өршөөлийн тухай хуулийг батлуулсан бөгөөд үүний дүнд тэд гэмт хэргийн ул мөргүй болж, улс төрийн карьерээ үргэлжүүлэх боломжтой болж байна. Маргаан дагуулсан шинэ хуулийг УИХ-ындарга З.Энхболд дэмжсэн. Ерөнхий сайд асан Авлигатай тэмцэх газрыг татан буулгах тухай хуулийг мөн санаачилж байна.

Ийм үйлдэлийг “Transparency International”, түүний Монгол дахь Төлөөлөгч эрс буруушааж байна. “Эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэг хариуцлагаас өршөөгдөх учиргүй. Авлигын хэрэгт хариуцлага тооцох ёстой” гэж “Transparency International”-ын Ази, Номхон далайн бүсийн төвийн захирал Срирак Плипат мэдэгдэв.

“Улс төрчид эрх мэдлээ урвуулан ашиглаж, хариуцлагаас мултрах ёсгүй. Авлигыг дэмжих ёсгүй бөгөөд авлигыг өршөөж буйг цаашид тэвчихгүй. Улс төр, нийгмийн бүх түвшинд авлигад бид хориг тавих болно” гэж “Transparency International”-ын Монгол дахь төлөөлөгч Л.Төр-Од мэдэгдэв.

Шинэ хууль хүчин төгөлдөр болох аваас Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа зогсох болно. Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг бэхжүүлэх, хяналт тавих, хууль эрх зүйн орчинг улам бүр сайжруулах чиглэлээр хамтран ажиллах тухай Санамж бичигт Монголын “Transparency International”, Авлигатай тэмцэх газар 2015 оны 5 дугаар сард гарын үсэг зурсан билээ.

Хэвлэлийн төлөөлөгчтэй харилцах хаяг:

Батбаяр Очирбат
976-70120012
Transparency InternationalMongolia
Энхтайвны өргөн чөлөө 17, Зориг сан
Улаанбаатар 210646

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж