Ирэх арванхоёрдугаар сард нийлүүлэх арабика сортын кофены үнэ сүүлийн гурван сарын дээд хэмжээнд хүрэв. Баасан гаригийн биржийн арилжаа үүнийг харууллаа. Нью-Йоркийн ICE Futures бирж дээр арванхоёрдугаар сарын фьючерсийн үнэ 0,7 хувиар нэмэгдэн нэг фунт нь $1,426 доллараар зарагдсан нь тавдугаар сарын 19-нөөс хойших хамгийн өндөр үнэ юм. Робуста сортын кофены үнэ Лондоны арилжаагаар 0,2 хувиар өсч, нэг тонн нь 1708 доллараар зарагджээ.
“Бразилийн кофены нөөц маш бага байгаа” гэсэн нийлүүлэгч Terra Forte компанийн мэдээнээс Bloomberg эш татсан байв. Кофены нөөц нь өнгөрсөн жилийн 14 сая шуудайнаас 4,656 сая шуудай хүртэл буурсан гэнэ. Энэ жил Бразилид 47,28 сая шуудай кофены ургац авахаар төлөвлөсөн байгаа. Какао- шошийн арванхоёрдугаар сарын нийлүүлэлт тонн нь $3060 доллараар зарагдаж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР